АНУ-ын хориг Бээжинг хилэгнүүлэв

Хуучирсан мэдээ: 2012.01.16-нд нийтлэгдсэн

АНУ-ын хориг Бээжинг хилэгнүүлэв

Иран улстай шатахууны худалдаа хийсэн Хятадын компанид АНУ хориг тавьсан нь Бээжингийн эрх баригчдыг хилэгнүүлжээ. Хятадын Гадаад хэргийн яам үүнийг АНУ-ын нэг талыг барьсан, үндэслэлгүй хориг арга хэмжээ гэж шүүмжилсэн гэнэ. Өнгөрсөн пүрэв гаригт АНУ Ирантай шатахууны худалдаа хийсэн гурван компанид торгууль ноогдуулахаар болсны нэг нь Хятадын “Zhuhai Zhenrong” компани аж. Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао Ираны газрын тосны экспортод хориг тавьснаас болж шатахууны нийлүүлэлт буурах вий гэж болгоомжилж, газрын тос үйлдвэрлэгч Араб орнуудад айлчлал хийсний дараа дээрх явдал болжээ. Вэнь Жябао өнгөрсөн бямба гаригт Хятадын газрын тосны хамгийн том нийлүүлэгч Саудын Арабад айлчилсан юм. Тэрбээр Саудын Арабын ван Найефтай уулзжээ. Хоёр тал газрын тос, байгалийн хийн салбарт худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал үе ирснийг хүлээн зөвшөөрсөн талаар Хятадын “Синьхуа” агентлаг мэдээлсэн байна. Хятадын Ерөнхий сайдын айлчлалын үеэр Саудын Арабын газрын тосны аварга “Aramco”, Хятадын “Sinopec” компаниуд Улаан тэнгист өдөрт 400,000 баррель шатахуун үйлдвэрлэх, олборлох үйлдвэр байгуулах гэрээнд гарын үсэг зуржээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж