Эмзэг бүлгийн иргэдэд түлээ олгов

Хуучирсан мэдээ: 2012.01.16-нд нийтлэгдсэн

Эмзэг бүлгийн иргэдэд түлээ олгов

Хүйтний эрч чангарах тусам түлээ нүүрсний үнэ тэнгэрт хадаж байгаа энэ үед Хэнтий аймгийн Засаг дарга Ч.Эрдэнэбаатар мөрийн хөтөлбөртөө тусгасны дагуу аймгийн төв Өндөрхаан хот, Хэрлэн сумын эмзэг бүлгийн 600 өрхөд тус бүрт нь нэг шоо метр түлээ олгох эрхийн бичиг гардуулж өглөө. 2009, 2010 онд 200-400 өрхөд ийнхүү үнэ төлбөргүй түлээний мод олгож байсан билээ. Энэ жил олгож байгаа түлээний ихэнхийг Биндэр, Батширээт, Баян-Адарга сумын ойн нөхөрлөлүүдээр ой цэвэрлэх нийтийг хамарсан ажлын хүрээнд бэлтгүүлжээ. Энэ нь нэг талдаа байгаль орчноо цэвэрлэх, ойн түймэр гарахаас урьдчилан сэргийлсэн, нөгөө талаар түлээ түлшгүй зутарч байгаа иргэддээ тус болсон ач холбогдолтой ажил болсон байна. Өнөөдөр Өндөрхааны түлээний захад 25-ын шуудай мод 5000-8000 төгрөг бол нүүрс 2500-3500 төгрөг, нэг шоо метр түлээний мод 55 мянган төгрөг, нэг машин нүүрс 130 мянган төгрөгийн үнэ ханштай байна.
   

И.Байгалмаа 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж