Зэсийн үнэ 200 ам.доллараар өсөв

Хуучирсан мэдээ: 2012.01.16-нд нийтлэгдсэн

Зэсийн үнэ 200 ам.доллараар өсөв

Лондоны металын биржид өнгөрсөн пүрэв гаригт зэсийн үнэ 220
ам.доллар/тонн-оор өсч, 8000 ам.доллар/тоннын үнэлгээтэй болжээ. Долоо хоногийн өмнө уг металын үнэ 7500 гаруй
ам.доллартай байсан юм.

Энэ нь Хятадад инфляцийн түвшин буурсан болон Европын
орнуудын Засгийн газрын бондын худалдаа амжилттай
болсонтой холбоотой ажээ.

Хятадын Статистикийн газар өнгөрсөн пүрэв гаригт тус улсын
хэрэглээний үнийн индекс өнгөрсөн арванхоёрдугаар сард 4.1 хувьд болж буурсныг
мэдээлжээ. Харин өмнөх арваннэгдүгээр сард уг үзүүлэлт 4.2 хувь байжээ. Хятадын
хувьд 2011 онд инфляцийн түвшин 5.4 хувьд хүрсэн нь тус улсын Засгийн газрын зорилтот түвшин
буюу 4 хувиас дээгүүр цэг байв
.

Гэхдээ цаашид
эрдэс баялгийн түүхий эдийн үнэ унаж болзошгүй байна.

Олон улсын валютын сан энэ онд Европын орнуудын эдийн засгийн
өсөлт “тэг” хувьтай гарч болзошгүй гэж үзэж байгаа. Мөн Хятадын эдийн засгийн
өсөлт ч илүү удаашрах хандлагатай болж байгааг зарим шинжээч тайлбарлаж
байна.

Хятадын эдийн засаг өнгөрсөн жил 8.7 хувиар өссөн нь 2009
оноос хойшхи хамгийн доогуур үзүүлэлт ажээ.

Тус улсын эдийн засгийн өсөлт энэ онд найман хувьд хүрэхгүй
байх талаар Nomura Holdings компанийн шинжээч Zhang Zhiwei ярьжээ.

Хэрэв Хятадын эдийн засаг удаашрах аваас түүхий эд
экспортлогч гол улсууд болох Австрали, Бразилийн өсөлтөд сөргөөр нөлөөлөхийг
тэрбээр онцолжээ.

Үүнээс гадна, Standard&Poors зэрэглэл тогтоох байгууллага
өнгөрсөн бямба гаригт Европын холбооны есөн орнуудын Засгийн газрын зээлжих
зэрэглэлийг бууруулсан.
Эдгээр улсуудын тоонд Франц, Австри, Мальта, Словак, Словени, Итали, Испани,
Кипр, Португаль зэрэг орнууд багтжээ.

Томоохон эдийн
засгийн гүрнүүдийн санхүүгийн нөхцөл байдлын төлөв сайнгүй байгаа нь

метал, бусад түүхий эдийн зах
зээлд эргэлзээ үүсгэж байна.

Б.Төгс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж