Хаан банкны харилцагч олимп үзнэ

Хуучирсан мэдээ: 2012.01.16-нд нийтлэгдсэн

Хаан банкны харилцагч олимп үзнэ

"

Хүн бүрт өөрийн гэсэн мөрөөдөл байдаг. 2008 оноос өмнө магадгүй тэрнээс өмнө ч байж болох юм монголчуудын хувьд Олимп гэдэг мөрөөдөл байсан. Өмнөх олимпиудаас олон олон медаль авсныг мартах учиргүй ч 2008 онд Монгол Улс анхны алтан медалыг эх орондоо авчирсан тэр зуныг санаж байна. Та ч тодоос тод санаж байгаа байх. Тэр өдөр монголчууд нэгэн зүрхээр баяр хөөрөөр дүүрэн байсан. Яг тэр мөчид олимпийг дэргэдээс нь анхны алтан медалын эзэн Н.Түвшинбаярын монголын түүхэн дэхь анхны алтан медалын барилдаан, шавлигхан биетэй ч Бээжингийн олимпийн тэнгэрт Монгол Улсын далбааг мандуулсан П.Сэрдамбын тулаан, Э.Бадар-Ууганы сүүлчийн цохилтыг дэргэдээс нь харах миний л хувьд мөрөөдөл байсан. Энэ мөчөөс хойшхи дараагийн алтан медалийн буухиа энэ онд Лондонд үргэлжлэх учиртай. Энэ жилийн олимпийг үзэх хүсэл нуулгүй хэлэхэд хүн бүрт байгаа гэдэгт би итгэж байна. Магадгүй миний ч бас нууцхан мөрөөдөл. Лондон-2012 болоход нэлээд хэдэн сарын хугацаа байгаа ч гэсэн  бидний энэ мөрөөдлийг биелүүлэх нэгэн боломжийг ХААН Банк бидэнд олгохоор болсон бөгөөд “Талархлын баяр-2012-оос Лондон-2012” хүрэх боломжийг харилцагчиддаа олгож байгаагаа  албан ёсоор өнгөрсөн зарлалаа.

“Талархлын баяр-2012”-ын нээлтэнд тус банкны гүйцэтгэх захирал Норихико Като, Бизнес харилцаа хариуцсан дэд захирал Д.Батсайхан болон Монгол Улсын гавьяат тамирчин, 2008 оны Бээжингийн олимпийн мөнгөн медальт П.Сэрдамба болон бусад албаны хүмүүс оролцсон юм. Мөн энэ үеэр Талархлын баярын хамгийн анхны харилцагчид дэвтрийг нь гардуулсан юм. Хаанбанкны гүйцэтгэх захирал Норихико Като нээж үг хэлэхдээ  “ХААН Банк өнгөрөгч 2011 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар 1.8 сая харилцагчтай болж санхүүгийн өндөр үзүүлэлттэй ажилласан 2011 оныхоо амжилтыг харилцагчидтайгаа хуваалцахаар талархах аянаа дахин эхлүүлж байна. Хүн төрөлхтний цэнгэлийн манлай зуны спортын их наадмыг яриулах биш үзэх, харах Монгол Улсынхаа нэрийн өмнөөс оролцож тамирчдаа уухайлан дэмжих, хамтдаа олимпоор “амьсгалах” сэтгэлийн бэлгийг нийт Монголчууддаа ХААН Банк барьж байна. Олимпийн аваргууддаа хүч, хурд, ухаан нэмж, Монголынхоо төрийн соёмбот далбаагаа намирахыг харж, төрийн дуулалдаа хөг нэмэхийг хүсэхгүй аавын хүү ээжийн охин үгүй гэж бодож байна. ХААН Банкны “Талархлын баяр – 2011” аянаар харилцагчиддаа мөрөөдлийнх нь байрыг гал тогооны, зочны өрөөний, цахим багцтай нь, унах машиныг нь ч марталгүй бэлгэнд өгч байсан бол “Талархлын баяр-2012”  ийнхүү “Лондон 2012”–т хүрэх зам болох юм” гэлээ.  

ХААН Банкнаас Талархлын баяр-2012-оос Лондон-2012 хүрэх нэгэн буухиаг эхлүүлсэн байна. Тус банкны Талархалын баярын азтай есөн харилцагч нь Лондон-2012 олимпийг магадгүй манай тамирчдын дараагийн алтан медалийн буухиаг яг дэргэдээс нь үзэж, тамирчдынхаа захыг мушгих нэгэн боломжийг Талархлын баяр арга хэмжээгээр дамжуулан олгож байна. Лондон-2012 хүрэх боломж буюу “Талархлын баяр” нь энэ сарын 22-ний өдрөөс гуравдугаар сарын 18-ны хооронд үргэлжлэх бөгөөд есөн долоо хоногийн хугацаанд үргэлжлэх юм байна. “Талархлын баяр-2012” аян найман долоо хоногийн турш есөн азтан шалгаруулах бөгөөд ес дэх долоо хоногтоо есөн харилцагчаа супер азтанаар тодруулж 2012 оны Лондонгийн зуны олимп үзэх боломжийг олгох гэж байгаа шинэ мэдээг нийт харилцагчдадаа манай сониноор дамжуулан хүргэж буй юм. 

Хамгийн амжилттай үйл ажиллагаа явуулдаг байгууллага амжилтаа харилцагч нартайгаа хуваалцдаг. Үүний жишээ болгон нэг сая 800 мянган харилцагчтай тус банкнаас өнгөрсөн жил  “Талархлын баяр” нэртэй арга хэмжээг зохион байгуулсан билээ. Өнгөрсөн жилийн амжилт бүтээлээ эргэн харахад Монгол Улсад хамгийн амжилттай ажилласан банк бол яах аргагүй ХААН Банк. Энэ жил ч мөн адил тус банк “Талархлын баяр-2012”-ыг үргэжлүүлэхээр болсон билээ.

Монголын банк санхүүгийн системд банкны чадамжийг илэрхийлдэг үндсэн гурван үзүүлэлт болох нийт актив, татан төвлөрүүлсэн хөрөнгө, зээлийн багцаараа нэг их наяд төгрөгөөс давсан үзүүлэлттэй Монголын анхны банк болсон амжилтаар шинэ оноо угтсан ХААН Банк луу жилийн үүцээ задалж байгаа нь энэ. 2011 онд орон даяар байрлах 500 салбар тооцооны төвөөр үйлчлүүлдэг харилцагчидтайгаа амжилтаа хуваалцахаар эхлүүлсэн “Талархлын баяр” нь Монголдоо анхдагч, шинэлэг болсон төдийгүй 1000 харилцагчаа азтанаар тодруулж 379 сая төгрөгийн шагналыг олгож, шинэ үеийн шилдэг 5000 залуусын “Баярлалаа” шоу тоглолтоор 2011.11.11-ний өдөр хаалтаа хийж байсан билээ.  Магадгүй та ч бас энэ жилийн азтануудын нэг байх боломж дахин үргэлжилж байна.

ХААН Банк 2012 оноо Монгол улсын Засгийн газар, МҮХАҮТанхимаас шалгаруулан өргөмжилдөг “Оны шилдэг 10 аж ахуйн нэгж”-ээр, Ази Номхон Далайн орнуудын Худалдаа аж үйлдвэрийн танхимуудын холбооны “Алтан цом”-ын эзнээр тодорсон амжилтаар угтсаныг санаж байгаа бизээ.

ХААН Банкны Бизнес харилцаа хариуцсан дэд захирал Д.Батсайхан “Монголчууд сайн сайхны ерөөл есөн цацлаа өргөдөг ард түмэн билээ. Тиймээс ерөөлийн ес хэмээн бэлэгддэг есийн тоо харилцагч нарт маань аз авчрах болтугай хэмээн есийн тоог сонгосон юм. Есөн долоо хоногийн хугацаанд есөн азтан тодорч Лондонгий олимп үзэх эрх олгож байгаа нь харилцагч нартаа олгож байгаа нэгэн боломж юм. Цаашид бид банк санхүүгийн иж бүрэн үйлчилгээг та бүхэндээ хүргэж, өнгөрсөн жилийн олон амжилтаа бататган ажиллах болно. Нийт харилцагч нартаа азийн тэнгэр ивээхийг ерөөж, талархаж байгаагаа илэрхийлж байна” гэлээ.

Хэдхэн жилийн өмнө мөрөөдөл мэт байсан Олимп хүрэх гүүрийг бидэнд олгож байгаа бөгөөд харилцагч нартаа нэг саяас дээш хадгаламж нээсэн болон орлогоо нэмэгдүүлсэн харилцагчдад  олимпийг зорих эрх олгож буй цорын ганц банк нь ХААН Банк юм.  Тус банкны харилцагч нар Лондонг зорихын тулд нэг сая төгрөгөөр нэг эрх авах бөгөөд мобайл, интернэт банкуудаар үйлчлүүлсэн ч болох юм байна. ХААН Банкны нийт ажилчидын зүгээс харилцагчиддаа азын тэнгэр нь ивээж сан хөмрөг нь арвин байхыг ерөөж Лондонгийн олимпийн алтан медаль хүртэх тамирчныхаа цамцны захыг мушгиж, дараагийн алтан медалтнуудтай Төрийн дууллаа хамтдаа дуулах  боломжийг олгож буй. Талархлын баяраас Лондон хүрэх тийз ХААН Банкны 1,8 сая харилцаг та нарын гарт байгааг дахин сануулая. Та бүхнийг азийн тэнгэр ивээж сан хөмрөг нь арвин байх болтугай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж