Тайландын мөргөлдөөн улам хурцдаж байна

Хуучирсан мэдээ: 2010.04.11-нд нийтлэгдсэн

Тайландын мөргөлдөөн улам хурцдаж байна

Тайландын нийслэлд болж байгаа эсэргүүцлийн жагсаалынхантай цэрэг цагдаагийнхан өнгөрсөн шөнө дахин мөргөлдөөн үүсгэснээс болж 18 хүн алагдан 800 гаруй иргэн шархадсан мэдээтэй байгаа юм. Цагдаагийнхан босогчдын эзлэн авсан Засгийн газрын ордны орчим талбайг чөлөөлөхөөр довтолсон нь энэхүү мөргөлдөөнийг хурцатгахад хүргэсэн байна. Цагдаагийнхан босогчид руу нулимс асгаруулагч болон резинэн сумиаар буудсан бол босогчид хариуд нь шатах шингэнээр цэнэглэсэн бөмбөг шидэж байжээ. Хэдийгээр цэргийнхэн тусламж дуудсан ч олон зуун босогчдын эсэргүүцлээс болж ухарсан байна. Цагдаагийнхан дөрвөн ч албан хаагчаа алдсан гэсэн мэдээтэй байгаа юм. Харин BBC агентлагийн Бангкок дахь сурвалжлагч мэдээлэхдээ түүнээс ч олон хүн үхсэн байх магадлалтай гэж байлаа. Өнөө өглөөнөөс эхлэн 15 сая хүнтэй Тайландын нийслэлийнхнийг амар тайван байхыг ухуулж байгаа ч сарын өмнөөс эхлэн босогчдын олон зуун хүнтэй лагерууд нийслэл дэх Засгийн газрын барилгууд болон НҮБ-ын байрнаас холгүй бий болсоор байгаа юм. Өнгөрсөн шөнө цэргийнхэн босогчдын нэгэн лагерь луу дайрснаас дахин буун дуу гарч олон хүн эрсэдсэн байна. Гадааданы мэдээллийнхэн хэлэхдээ босогчид болон цэргийнхний аль аль талаас нь буу зэвсэг хэрэглэж байсан гэсэн байна. Тайландын нийслэлд ажиллаж амьдарч байсан английн иргэн BBC-ийн сурвалжлагчид хэлэхдээ ” Цэргийнхэн эргэн тойронд байгаа энгийн иргэд рүү ч гал нээж байсан” гэж хэлжээ. Түүний нүдэн дээр туг барьсан нэгэн настай хүнийг буудан унагажээ. Тэрээр “ Би харсан зүйлдээ одоо ч итгэхийг хүсэхгүй байна” гэж харамсан ярьж байжээ. Тайландын Ерөнхий сайпд Вежажива телевизээр үг хэлэхдээ” Би болсон явдалдхарамсаж байгааг илэрхийлье. Ялангуяа гэр бүлийнхэн нь алагдаж шархадсан хүмүүст эмгэнэл илэрхийлж байна гэв. Мөн тэрээр нөхцөл байдлыг зөөлрүүлэхийн тулд засгийн газар болон өөрийн зүгээс боломжтой бүхнийг хийхээр чармайж байна гэсэн аж.  Армийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэхдээ босогчид цэргийнхний эсрэг галт зэвсэг  болон гранат ашиглаж байгаа гэж баталсан байна. Харин улаан цамцтануудын буюу босогчдын толгойологч хэлэхдлээ эзэн хаан одоо л үйл явдалд оролцох хэрэгтэй гээд энэ нь цаашдаа хүний амь эрсдэхээс хамгаалах арга зам болно гэж хэлжээ. Босогчид дахин сонгууль явуулахыг шаардсан хэвээрээ байгаа учир нөхцөл байдал цаашид хэрхэх нь одоогоор тодорхойгүй үлдэж байгаа юм.

Бичлэг үзэх: http://world.news.mn/video/662.shtml

М.Наст
Эх сурвалж BBC

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж