Үзэгдэл дунд алхах минь
Амьсгалах минь
Өөр хаанаас оломгүй гайхширал…
Дээрхи шүлгийнхээ мөрүүдээр эрэгцүүлэлээ эхэлэе.Энэ сэдэв маань энгийн мэт боловч бас тийм амар биш хүнд сэдэв юм. Хэдийгээр амар биш боловч энгийнээр,ойлгомжтойгоор гол санаагаа гаргаж илэрхийлэхийг хичээж байгаагаа хэлэх нь зүйтэй байх.
Бидний өдөр тутам хэрэглэдэг машин түлш, агаар, ус, тос гэх мэтийг хэрэглэн ажилладаг бол бидний бие ялгаагүй материаллаг бие (робот) тул агаар, ус,.хоол хэрэглэхээс гадна бас энергээр тэжээгдэн амьдарч байдаг. Ер нь энэ ертөнцийн бүхий л зүйлс,биетүүд энергээс бүтсэн бөгөөд түүгээр тэтгэдэж байдаг.
Физикийн гол хуулиудын нэг энергийн тухай хуулийг бид дунд сургуульд заалгаж үзэж байсан.Үүнд
-Энерги устаж үгүй болдоггүй (мөнх гэсэн үг)
-Энерги шинээр үүсэж бий болдоггүй
-Энерги нэг биеэс нөгөө биед шилжиж байдаг
Ямарч сайн машин,техник элдэгдэж эвдэрдэгийн адил бидний бие мөн л ялгаагүй.Гэвч бидний биед орших бидний жинхэнэ би гэгдэх тэр энерги дотоод чанар маань устаж үгүй болдоггүй. Харин энергийн хуулийн дагуу нэг биеэс нөгөө биед шилжиж байдаг.Энэ тухай эртний судар номуудад тун тодорхой бичиж үлдээсэн бөгөөд буддын гүн ухаанд үүнийг төрөл арилжих,төрөл авах гэх мэтээр бичсэн байдаг.
Өнөөдөр шинжлэх ухаан хөгжиж,танин мэдэхүйн цоо шинэ гэж болох бидний ойлголт мэдлэгээс хальсан зүйлд хүрч байна.Онолын физик болон бусад шинжлэх ухааны салбарын эрдэмтэд олон хэмжээст ертөнц байж болох тухай ярьж байна.Нэг хэмжээст ертөнтцөд бид цэг төдий байх,хоёр хэмжээст ертөнцөд бид үргэлжилсэн зураас төдий.Харин гурван хэмжээст ертөнцөд бид одоогийн бие хэлбэр хэмжээст амьдарч байна.Харин дөрөв,тав болон 16 цаашлаад 32 хэмжээст ертөнцийн тухай бид юу мэдэх бэ? Физикийн ямарч хууль тэнд үйлчилэхгүй тухай эрдэмтэд таамаглал дэвшүүлж байна.
Энэ бүхэн маань буддын хоосон чанарын гүн ухаанд тулж байгаа хэрэг юм. Цаг хугацааны тухай ч бас товчхон өгүүлье.Цаг хугацаа бол нэг төрлийн энерги бөгөөд хоосон чанартай.Нэрт эрдэмтэн Эйнштейн харьцангуйн онолд цаг хугацааг резин мэт сунаж агшдаг болохыг баталсан.Ирээдүйд эрдэмтэд цаг хугацааны энергийг судлан таньж мэдээд цаг хугацаагаар аялдаг төхөөрөмж машин хийх боломжтой юм.
Энэ бол ямар нэгэн ид шид биш бөгөөд танин мэдэхүй, зүй тогтол юм.
За одоо гол асуудал руугаа эргэн ороё.Тун энгийнээр өгүүлэхэд бидний жинхэнэ *би* болох тэр зүйлийг сүнс гэж нэрлэсээр ирсэн бөгөөд сүнс маань цаг хугацаанаас үл хамаарах мөнх орших буюу элэгдэхгүй эвдрэхгүй,устахгүй.Мөн шинээр үүсэн бий болохгүй,харин нэгээс нөгөөд шилжиж байдаг байна.
Одоогоор бид тэр дотоод агуу чанарынхаа тухай бүрэн сайн ойлголтгүй байгаа учраас үүнийг танин мэдэх хэнд хэрэгтэй юм бэ?ямар ашигтай юм бэ?Үүнийг мэдээд яах юм бэ?гэх асуудал ар араасаа гарч ирэх нь ойлгомжтой юм.Энэ асуулт, бодол, үзэл, санаа маань бидний дотоодын жинхэнэ *би*-ийн билэг чанадаас гарч байгаа биш юм. Харин та бидний бие цогцосыг удирдах тэр тархи (компьютер) -ээс гарч байгаа гэдгийг яг л энэ мөчид эрэгцүүлэн бодож үзээсэй гэж хүсэж байна.
Бид одоогийн нийгэм, хууль, ёс суртхуун, зан заншил, шашин, урлаг, түүх, уламжилал гэх мэт нийтээр ойлгогдох хэвшмэл ойлголтонд баригдаж үүн дотроо зовож, жаргаж, гуниж гутарч, байлдаж, тэмцэж, ялагдаж, ялж,эд хөрөнгө, эрх тушаал, гоо сайханд шунан тэмүүлсээр амьдарч байна. Ийм учир шалгаанаар бид гэж хэн бэ? Би гэж хэн бэ? гэдэг маш чухал асуудлыг өөртөө төдийлөн тавихгүй, анхаарахгүй явсаар ирсэн байна.
Сүнс, дахин төрөлт, бурхан , чөтгөр гэх мэт бүхий л хүнд асуудлийг эрт дээр үес эдүгээ хүртэл шашинд оноож, үүрүүлсээр иржээ.
Саяхан монгол эх оронд маань айлчилаад буцсан Далай ламын хэлсэн үгээр эрэгцүүлэлээ төгсгөе.Дээрхийн гэгээн ХIY Далай лам хэлэхдээ *Бурхан зүрхэнд байдаг* гэжээ.
(үргэлжилэл бий)