”Утгын чимэг” наадмын бүртгэл эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.01.15-нд нийтлэгдсэн

”Утгын чимэг” наадмын бүртгэл эхэллээ

МЗЭ-ээс уламжлал болгон зохион байгуулдаг “Утгын чимэг-15” богино өгүүллэгийн наадам энэ оны шилдгээ тодруулахаар бүтээлээ авч эхэлжээ. Энэ наадам нь Монголын утга зохиолын нэгэн өвөрмөц төрөл болох богино өгүүллэгийн урын санг баяжуулах, шинэлэг өвөрмөц хэлбэрээр туурвисан, шинэ үеийн уншигчдын оюуны таашаалд нийцэхүйц шилмэл бүтээлийг олны хүртээл болгох зорилготой юм. Наадамд сойх өгүүллэг нь сэдвийн хувьд чөлөөтэй, Монголын утга зохиолд шинэ туурвил зүйг бий болгоход чиглэсэн байх ба бүтээлийг ирэх хоёрдугаар сарын 10-ныг хүртэл МЗЭ-ийн байранд хүлээн авах юм байна. Арван тав дахь удаагийн үргэлжилсэн үгийн  наадмын сүүлчийн шатны шалгаруулалт ирэх хоёрдугаар сарын 18-ны 18.00 цагт Улсын хүүхэлдэйн театрт болох аж. Тэргүүн байрын эзэн нэг сая төгрөг гардах бол удаах байрууд нь 800, 600 мянган төгрөгийн эзэн болох нь ээ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж