Хийн хоолойг Монголоор дайруулах талаар ярилцжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.14-нд нийтлэгдсэн

Хийн хоолойг Монголоор дайруулах талаар ярилцжээ

БНХАУ-д айлчилж буй Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын яриа, хэлэлцээрүүдийн талаар Chinadaily.com сайтад мэдээлжээ. Сайтад мэдээлснээр Ш.Занданшатар сайд газрын тос, нефть бүтээгдэхүүнийг урт хугацаанд нийлүүлэх гэрээний талаар Хятадын албаны хүмүүстэй ярилцсаны дээр ОХУ-аас БНХАУ руу тавих хийн хоолойг Монголоор дайруулах асуудлыг хөндсөн байна.

Мөн Хятадын Худалдааны сайдтай уулзаж, Монгол Улс авто бензин, шатахуунаар дутагдах үед Хятадын талаас дэмжлэг тусламж үзүүлж байхыг хүссэнийг сайтад дурджээ. Мөн Оюутолгойд Өвөрмонголоос цахилгаан эрчим хүч авах талаар ч санал тавьсан байна.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж