“Air France” компанийг торгожээ

Хуучирсан мэдээ: 2012.01.14-нд нийтлэгдсэн

“Air France” компанийг торгожээ

Францын нисэх компани “Air France”-ыг, Бобиньи шүүх 146 мянган еврогоор торгосон тухай РИА Новости мэдээлэв. “Air France” компанийн онгоцоор 2006 оны аравдугаар сарын 15-нд Бордо–Парис чиглэлд ниссэн нэгэн зорчигч онгоцны үйлчлэгчийн өгсөн кофег уусны дараа бие нь муудаж, эмнэлэгт хүргэгдсэн ажээ. Зорчигчийн хоол боловсруулах эрхтэнд мэс засал хийсэн бөгөөд онгоцонд уусан кофе цэвэрлэгээний шингэн бодистой байсан нь тогтоогдсон байна. Тиймээс зорчигч Марк-Фреден Ниазер шүүхэд гомдол мэдүүлэн, эрүүгийн хэрэг үүсгэсэн юм.

Францын Бобиньи шүүхээс онгоцны буруутай үйл ажиллагааг тогтоож, Марк-Фреден Ниазерт 46 мянган евро болон Марк-Фреден Ниазерийн эрүүл мэндийн даатгалын компанид 100 мянган еврог тус тус төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж