Залуу халаандаа байраа тавьж өгч байгаа өвгөн улс төрчийн тухай өгүүлэх уг кинонд түүний эхнэр, жүжигчин Дагмар Хавлова Вескрнова нэгэн дүр бүтээж байгаа гэнэ.Чехийн эрх чөлөөний бэлгэ тэмдэг, Ерөнхийлөгч асан Вацлав Хавелийн өөрөө зохиолыг нь бичиж, найруулсан “Орхиж явсан нь” нэртэй нэгэн кино хэдхэн хоногийн дараа нээлтээ хийх гэж байна. “Би хэзээнээс л кино найруулахыг мөрөөддөг байлаа” хэмээн тэрбээр хуучилжээ. Харин өнөөдөр түүний мөрөөдөл 74 насанд нь ийнхүү биеллээ.