Нүүрсний салбарын талаар сургалт зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2012.01.13-нд нийтлэгдсэн

Нүүрсний салбарын талаар сургалт зохион байгууллаа

Хэвлэлийн хүрээлэн, “Glogex” грүпп хамтран ирэх сарын 9, 10-нд болох “Coal Mongolia-2012” чуулга уулзалттай уялдуулан “Нүүрс-Монголын хөгжлийн хурдасгуур” сэдэвт сургалтыг эдийн засгийн сэтгүүлчдийн дунд зохион байгууллаа. Сургалтад Дэлхийн банкны уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн зохицуулагч Б.Энхбаатар, “Glogex” грүппийн ерөнхий захирал Л.Наранбаатар тэргүүтэй хүмүүс оролцож, салбарын тухай ойлголт, мэдээллийг хүргэсэн юм. Энэ удаагийн сургалт нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдын олон улсын “Coal Mongolia-2012” чуулга уулзалтын өмнө зохион байгуулагдаж байгаагаар ихээхэн онцлог байв. Нүүрсний экспорт хурдацтай өсч, улс орны хөгжлийг тэтгэхэд гүйцэтгэх үүрэг нь улам бүр нэмэгдэж буй энэ үед сэтгүүлчдэд сургалт зохион байгуулснаар нийгэмд олон өнцгөөс хандсан, салбарын бүхий л асуудлыг хөндсөн, бодитой мэдээлэл түгээхэд зохих нөлөө үзүүлнэ хэмээн тооцож байгаа юм. Энэ удаагийн сургалтад 20 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчид оролцов.  
Дашрамд дурьдахад, манай улсын нийт экспортын хэмжээ 2011 оны эхний 11 сарын байдлаар 4.3 тэрбум долларт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 68.7 хувиар өссөн байна. Өнгөрсөн оны эхний 11 сарын нийт экспортод эрдэс бүтээгдэхүүний экспортын хэмжээ 88 хувь, нүүрсний экспортын хэмжээ 45.3 хувийг эзэлжээ. Түүнчлэн, өнгөрсөн оны эхний 11 сарын өссөн дүнгээр нийт нүүрсний экспортын хэмжээ 18.4 сая тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 31.3 хувиар, экспортын үнийн дүн 1.95 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 2.6 дахин өссөн үзүүлэлттэй байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж