Хуучирсан мэдээ: 2012.01.13-нд нийтлэгдсэн

МТИШ-ын дүн гарлаа

Мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх олон улсын түвшинд хүргэх зорилгоор Мэдээлэл, Шуудан, Харилцаа, Холбоо, Технологийн Газар, Мэдээллийн технологийн үндэсний парк, Азийн орнуудын  мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн шалгалтын Зөвлөл /ITPEC/-тэй хамтран “Мэдээллийн технологийн инженерийн шалгалт”ыг арван нэг дэх удаагаа амжилттай зохион байгуулсан ба Япон улсаас дүнг мэдээллээ. Намрын МТИСШалгалтанд манай байгууллагын Ашиглалт үйлчилгээний хэлтсийн Сервер, программ хангамж хариуцсан ахлах мэргэжилтэн Н.Галбадрах, Зохион байгуулалтын хэлтсийн Гадаад харилцаа, сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Энхсайхан нар тэнцэж, Азийн бусад орнуудад хүлээн зөвшөөрөгдөх сертификат гардан авснаар азийн бусад орнуудад Мэдээлэл Технологийн чиглэлээр ажиллах боломж нээгдэж байгаа юм.

Мөн Төлөвлөлт бодлогын хэрэгжилтийн хэлтсийн Төсөл хөтөлбөр, судалгаа, шинжилгээ хариуцсан ахлах мэргэжилтэн И.Эрдэнэмөнх, Ашиглалт үйлчилгээний хэлтсийн Сүлжээ хариуцсан мэргэжилтэн Н.Энэрэл нар МТИСШалгалтын өдрийн шалгалтанд тэнцсэн ба дараагийн удаа өглөөний шалгалтанд тэнцсэнээр сертификат гардан авах боломж нээгдлээ.

Мэдээлэл технологийн газар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж