Какута нутагтаа зээлээр тоглоно

Хуучирсан мэдээ: 2012.01.13-нд нийтлэгдсэн

Какута нутагтаа зээлээр тоглоно

Английн хөлбөмбөгийн “”Челси” клубийн удирдлага довтлогч Гаэль Какутаг Францын дээд лигийн “Дижон”-д энэ улирлыг дуустал зээлээр тоглуулахаар болжээ.

Өдгөө 20 настай Франц эр нутгийнхаа “Ланс” клубээс мэргэжлийн тамирчны гараагаа эхэлж, 2009 онд “Цэнхэрүүд”-д ирсэн ч өнгөрсөн жил “Фулхэм”, “Болтон”-д зээлээр тоглосон юм. Тэрбээр шинэ багийнхаа төлөөх анхны тоглолтоо энэ бямба гаригт “Эвиан”-ы эсрэг хийнэ.

“Өдрийн шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж