Залуу хөгжимчдийн үндэсний оркестр

Хуучирсан мэдээ: 2012.01.13-нд нийтлэгдсэн

Залуу хөгжимчдийн үндэсний оркестр


Алдарт Карнегийн танхим дэргэдээ залуу хөгжимчдийн багтай болохоор шийджээ. Нэр нь Америкийн үндэсний залуу хөгжимчдийн симфони найрал хөгжим. 120 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд ирэх оноос үйл ажиллагаагаа эхэлнэ.
Найрал хөгжим Нью-Йоркийн их сургуульд байрлан тэндээ анхны тоглолтоо хийнэ. Харин дараа нь Кеннедийн төвд тоглолтоо сонирхуулан, улмаар Москва, Санкт-Петербург, Лондон хотуудаар аялан тоглоно. Харин Карнегийн танхимд 2014 оны зун тоглолтоо хийхээр төлөвлөжээ.

Тус найрал хөгжим жил бүр өөр өөр удирдаачтайгаар өөр өөр хотуудад тоглолт хийж байх гэнэ. Эхний жилийн удирдаачаар ОХУ-ын Маринскийн театрын удаирдаач, П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдааны захирал Валерий Гергеев ажиллах юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж