Улсын начин Ц.Содномдорж түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2010.04.11-нд нийтлэгдсэн

Улсын начин Ц.Содномдорж түрүүллээ

“Монос” группийн нэрэмжит Сонгинохайрхан уулын хишиг барилдаан өчигдөр Бөхийн өргөөнд боллоо. Уг барилдаанд улсын арслан Д.Азжаргал, улсын гарьд Н.Ганбаатар, улсын заан Б.Соронзонболд, улсын заан Ч.Батзориг, харцага Д.Батболд нарын тэргүүтэй улс, аймаг, цэргийн цолтой 128 бөх зодоглосон бөгөөд улсын начин Ц.Содномдорж түрүүлж, улсын гарьд Н.Ганбаатар үзүүрлэлээ. Шөвгийн дөрөвт улсын начин Д.Лхагвадорж, аймгийн заан н.Батсуурь нар үлдсэн байна. Сануулахад, “Сонгинохайрханы хишиг” анхдугаар барилдаанд улсын арслан Д.Азжаргал түрүүлж байсан бол өнгөрсөн жил улсын начин Ц.Содномдорж хоёр дахь барилдаанд түрүүлж байсан юм.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж