Босни шинэ Ерөнхий сайдтай болов

Хуучирсан мэдээ: 2012.01.13-нд нийтлэгдсэн

Босни шинэ Ерөнхий сайдтай болов

Босни-Герцогевина холбооны улс шинэ Ерөнхий сайдтай болжээ. Тус улсад 15 сарын өмнө парламентын бүх нийтийн сонгууль болсон юм. 2010 онд зургаан хэсэгт ялалт байгуулсан намууд Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдийг хэрхэн сонгох талаар хэлэлцэж зөвшилцөлд хүрсэн аж. Парламентын гишүүд тус улсын Сангийн сайд асан Боснийн Хорват Векослав Бевандаг Ерөнхий сайдаар сонгожээ. Векослав Беванда энэ сарын сүүлээр Засгийн газрын гишүүдээ томилох ёстой юм. Босни, Серби, Хорватуудын төлөөллөөс бүрдсэн парламент Ерөнхий сайдыг сонгохыг удаан хугацаанд хойшлуулснаас болж, төсвөө баталж чадахгүй байсан аж. Шинээр Ерөнхий сайд Векослав Беванда Боснид санхүүгийн тогтвортой байдал бий болгож, тус улсыг Европын холбоонд элсүүлнэ гэж амлажээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж