Жүжигчин Б.Баатархүү хүнд өвчин тусчээ

Хуучирсан мэдээ: 2011.03.15-нд нийтлэгдсэн

Жүжигчин Б.Баатархүү хүнд өвчин тусчээ

Амьдралын даваа гүвээ, жаргал зовлонгийн нугачаанд тэвчээр, ухаан зааж торойж үлддэг хүмүүн төрөлтөн аюулт өвчний өмнө аргагүй хүчин мөхөсдөн, өвдөг сөхөрдөг билээ. Тайз, дэлгэцийн алинд ч инээд бэлэглэн, алга ташилтаар шагнуулдаг авьяаслаг жүжигчдийн нэг Б.Баатархүү маань амьдралын ийм нэгэн хэцүүхэн сорилтын өмнө сөхөрч унадгийн даваан дээр байна. Тэрбээр хорт хавдраар өвчилжээ. Одоогоор ХБНГУ-д эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд гурван ч удаа хагалгаанд оржээ. Биеийн байдал нь хүндхэн байгаа тэрбээр дахин хагалгаанд орох уу, эсвэл химийн эмчилгээ хийлгэх үү гэдгээ шийдэхээр шинжилгээний хариу хүлээж байна. Тун ховор тохиолдох өвчнөөр өвчилсөн хэмээн эмч нар үзэж байгаа гэнэ.

Маш өндөр гарч байгаа эмчилгээний зардалд нь нэмэр хандив болохоор найз нөхөд нь энэ сарын 19-нд Улаанбаатар паласт хандивын тоглолт хийх гэж байна. Тоглолтод хошин урлагийн бүх жүжигчид, рок попынхон оролцоно. Б.Баатархүүд зориулан ХААН банкинд хандивын данс нээжээ. Дансны дугаар нь 5029912497. Та бүхэн ч мөн хайртай жүжигчиндээ халуун сэтгэлээ дэлгэн, өглөгийн гараа сунгаарай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж