
Өмнөговь аймгийн Ардчилсан намаас хэрэгжүүлж буй томоохон хөтөлбөрийн нэг болох нутгийнхаа иргэдэд уул уурхайн ашгаас дөрвөн жилд 500 мянган төгрөг олгох “Нутгийн хишиг” хөтөлбөрийг 2009 оноос хэрэгжүүлж эхэлсэн. “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн хугацаанд орон нутгийн иргэдэд 100 мянган төгрөг олгоод байгаа юм. Харин үлдсэн мөнгөн дүнг энэ ондоо багтаан иргэдэд олгохоор болжээ. Эл хөтөлбөрийн хүрээнд энэ удаад 200 мянган төгрөгийг олгохоор төлөвлөсөн байна. Одоогийн байдлаар орон нутгийн төсвөөс 10 тэрбум төгрөгийг арилжааны банкинд байршуулжээ. Тус аймгийн Засаг даргын тамгын газраас “Нутгийн хишиг” олгох ажлын хэсэг байгуулагдан ажллаж байгаа аж. Тэд тус аймгийн иргэдийн дунд шилжилт хөдөлгөөн их байгаа учраас Өмнөговь аймгийн харьяат, байнгын оршин суугч, иргэдийн нэрсийг эцсийн байдлаар гаргахаар ажиллаж байгаа юм. Дээрх хөтөлбөрт хамрагдах иргэдийн бүртгэлийг хийж дууссаны дараа энэ сардаа багтаан “Нутгийн хишиг” мөнгийг олгож эхлэх нь ээ.
А.Зул