Германы эдийн засаг хасах үзүүлэлт харуулжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.13-нд нийтлэгдсэн

Германы эдийн засаг хасах үзүүлэлт харуулжээ

Германы эдийн засаг 2011 оны дөрөвдүгээр улиралд 0,25 хувиар буурсан тухай Холбооны статистикийн товчооноос нь мэдээлжээ. Ер нь бол жилийн нийт дүнгээр дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт гурван хувь байсан ба 2010 онд өсөлт нь 3,7 хувь байжээ. Энэ жилийн өсөлт сүүлийн 20 жилийн дотор хамгийн доод төвшинд байна.

Статистикийн албанаас онцолсноор өсөлтийг дотоодын хэрэглээ гаргаж ирсэн байв. Энэ бүгдийн хажуугаар Европын холбооны экспортын эрэлт хямралын улмаас буурсан юм. ЕХ болон Швейцарид Германы экспортын 28 хувь ноогддог ажээ. Германы Хятадад хийдэг экспорт нь дөнгөж 2,5 хувь байдаг. Энэ жилийн хувьд Засгийн газар нь эдийн засгийн өсөлтөө нэг хувьтай байна гэж дүгнэсэн байгаа.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж