Гонконгод хогонд татвар ноогдуулна

Хуучирсан мэдээ: 2012.01.13-нд нийтлэгдсэн

Гонконгод хогонд татвар ноогдуулна

Гонконгийн эрх баригчимд хогийг татвартай болгохоор шийдээд байна. Хогийн хэмжээнээс үүдэн татварыг тогтоох ажээ. Эрх баригчдын шийдвэрийг байгаль хамгаалагчид дэмжиж байна.

Ийм маягийн татвар одоо Япон, Шинэ Зеланд, Тайвань, Өмнөд Солонгост байдаг. Хогийн татвар нь уг хотын хогийн цэгүүд өрөгжиж байгаатай тэмцэхэд туслана хэмээн эрх баригчид нь үзжээ. Одоо Гонконгод өдөрт 19 мянган тонн хог хаягдаж байгаагийн 52 хувийг дахин боловсруулдаг ажээ.

Organisation for Economic Cooperation and Development байгууллагын үнэлгээгээр Гонконгийн нэг хүнд жилдээ 921 кг хог ноогдож байгаа гэнэ. Энэ үзүүлэлт нь Японд 410 кг, Өмнөд Солонгост 380 кг болдог байна.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж