Батлан хамгаалахын орлогч сайдыг огцруулав

Хуучирсан мэдээ: 2012.01.13-нд нийтлэгдсэн

Батлан хамгаалахын орлогч сайдыг огцруулав

Пакистаны ерөнхий сайд Юсуф Реза Гилани Батлан хамгаалахын орлогч сайд Наим Халид Лодхийг (Naeem Khalid Lodhi) “хууль зөрчиж ноцтой үйлдэл” гаргасан хэмээн халсан тухай Associated Press of Pakistan мэдээлжээ. Ерөнхий сайдын албанаас Лодхи өөрийн үйл ажиллагаагаар “төрийн байгууллагуудын хооронд ойлголтгүй байдлыг үүсгэсэн” хэмээн мэдээлжээ.

The Nation сонинд өгүүлснээр Гилани өмнө нь Пакистаны армийн жанжин штабын дарга Ашфак Парвез Кавани (Ashfaq Pervez Kayani) ба Тагнуулын албадын дарга (ISI) Ахмед Шужа Паша (Ahmad Shuja Pasha) нарыг шүүх засаглалтай хамтран ажиллахаас татгалзлаа хэмээн шүүмжилснийг арми таагүй хүлээн авсны хариуд дэслэгч генералыг огцруулжээ. Ерөнхий сайдын шүүмжлэлийг армийн удирдлага үгүйсгээд Гиланийн үг “ноцтой үр дагавартай” гэсэн байв.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж