Сирийн эрх баригчдын цэргийн гэмт хэргийн талаар ярьж байна

Хуучирсан мэдээ: 2012.01.13-нд нийтлэгдсэн

Сирийн эрх баригчдын цэргийн гэмт хэргийн талаар ярьж байна

Арабын орнуудын лигийн (АОЛ) ажиглагч Башар Ассадын дэглэм цэргийн гэмт хэргээс болж байна хэмээн буруутгаад Сириэс гарч явлаа. Мөн тэрээр  АОЛ-ийн  ажиллагааг “сүржигнэл”  хэмээн нэрлэсэн тухай Reuters мэдээлэв.

Алжирийг төлөөлсөн Анвар Малек дээрх мэгдэгдлийг Катар дахь АОЛ-ийн төв байрнаас “Аль-Жазира” телевизид зориулан хийсэн байна. “Танкуудыг гудамжнаас гаргаогүй нууж,  ажиглагчид явсаны дараа дахин байрлалд нь тавьсан. Мэргэн буучид энд тэндгүй байрлаж, энгийн иргэдийг буудаж байна. Хүмүүсийг хулгайлж байгаа. Баривчлагдсан хүмүүсээс хэнийг ч суллаагүй. Тэднийг тамлан байцааж байна” гэж тэр мэдэгджээ. Засгийн газрын цэрэг сөрөг хүчний хоорондын сөргөлдөөн өнгөрсөн жилийн гуравдугаар сараас эхлэн үргэлжилж байгаа ба энэ үеэр 5000 гаруй хүмүүс алагдаад байна.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж