Ганц дайчин ганцаардахгүй

Хуучирсан мэдээ: 2012.01.13-нд нийтлэгдсэн

Ганц дайчин ганцаардахгүй

Монголын тоотой хэдхэн охидын хамтлаг дундаа мэргэжлийн хэмээн хүлээн зөвшөөрөгддөг “Эмоушн” хамтлагийнхан өдгөө “Sweetymotion” хэмээн нэрээ өөрчилж, гурван гишүүнтэй уран бүтээлээ туурвиж байна. Тэд хамтлагийнхаа Т.Солонгыг хөөсөн хэмээн хэвлэлээр нэр хэсэг шуугиж байсан ч “Sweetymotion” бид одоо ч Т.Солонгодоо хайртай хэмээн олонд зарласан. Үүнийгээ ч төгөлдөр хуурч, продюсер Б.Чинбатын тоглолтын үеэр нотлон харуулсан. Тэд “Давтагдашгүй” тоглолтын үеэр дөрвүүлээ хуучны “Эмоушн” хэвээр гарч ирэн тайзнаа хит дуугаа дуулсан нь үзэгчдийг баярлуулсан. Ингээд “Эмоушн” эргэн нийлэх юм биш байгаа гэх горьдлогыг ч үзэгдэд төрүүлсэн биз.

Гэвч тэд эргэн нийлээгүй ээ. “Sweetymotion” цаашид гурван гишүүнтэй хэвээр үлдэж, Т.Солонго бие даасан уран бүтээлээ туурвих болсон. Ганц дайчин ганцаардахгүй гэгчээр хаа нэг болох шоу тоглолтод Т.Солонго өөрийн уран бүтээлэсээ үзэгчдэд хүргэж л явна. Хувийн шалтгааны улмаас хамтлагаасаа гарсан гэх дуучин бүсгүй өдгөө өөрийн бие даасан шинэ уран бүтээлийн ажилдаа ороод байгаа аж.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж