Кимийн үхэлд “сэтгэл өвдөөгүй” хүмүүсийг хүмүүжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.01.13-нд нийтлэгдсэн

Кимийн үхэлд “сэтгэл өвдөөгүй” хүмүүсийг хүмүүжүүлнэ

Ким Чен Ирийн үхлийн дараа гашуудлаа илэрхийлж чадаагүй хүмүүсийг шүүсэн ардын шүүх хуралдаанууд БНАСАУ-д болж өнгөрлөө. Тийм хүмүүсийг хөдөлмөрийн лагерьт зургаан сарын хугацаатайгаар илгээх ажээ. Гашуудлын сүүлчийн өдөр ардын шүүх хурлуудыг улс орон даяар эхлүүлжээ. Эдгээр хурлууд дээр намын гишүүд нь “сэтгэлгүй” гэгдээд буй хүмүүсийг шүүмжилсэн байна.

Энэ үеэр “гурван үеийн системийн” удирдлагыг шүүмжилж байсан хүмүүст шийтгэл хүнд тусч тэднийг жил хагасын турш лагерь “хүмүүжүүлэхээр” болж байна. Ким Чен Ирийн үхэлд төрийн радио телевизийн хөтлөгчид асгартал уйлж байсан бөгөөд Пхеньянд гашуудал илэрхийлсэн хүмүүс “Хайрт генерал минь, биднийг битгий орхихооч!”, “Буцааж ирэхийг гуйя!” гэж хашгирч байсан юм. Хойд Солонгосын хэвлэлд шувууд, мод чулуунаас эхлээд байгаль тэр чигтээ гашуудаж байсан хэмээн бичиж байна. Хамгийн сүүлд ичээний амьтад тухайлбал, баавгай бамбарууштай гарч ирээд “тасралтгүйгээр уйлан бархирч байлаа” гэж Цахилгаан мэдээний агентлаг нь дамжуулсан байв.

Хөдөлмөрийн лагерийн хувьд бол Кимийн үхэлээс өмнө залгамжлагчийг бэлтгэн улс даяар өргөн “цэвэрлэгээ”  явуулан олон хүнийг хорьж, цаазалсан байв. Хиймэл дагуулын зургуудаас сүүлийн үед хорих лагерүүдийн хэмжээ өссөн нь тогтоосон бөгөөд Хойд Солонгост 200 мянга орчим хүмүүс  хорих лагериудад байгаа гэсэн тоо бий.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж