Нүүрс, байгалийн хийн нийлүүлэлтээ нэмэгдүүлэхийг Япон гуйлаа

Хуучирсан мэдээ: 2011.03.15-нд нийтлэгдсэн

Нүүрс, байгалийн хийн нийлүүлэлтээ нэмэгдүүлэхийг Япон гуйлаа

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Японы эрх баригчид ОХУ-д хандан эрчим хүчний түүхий эд болох нүүрс ба шахсан хийн нийлүүлэлтээ нэмэгдүүлэхийг гуйсан тухай ерөнхий сайдын орлогч Игорь Сечин Оросын Засгийн газрын тэргүүнтэй уулзах үеэр хэлсэн байна. Газар хөдлөлт, цунамийн гамшиг болон “Фукушима-1” атомын станцад гарсан осол зэргээс Японы эрчим хүчний хангалт доголдоод байна.

    Сечины хэлснээр Орос ойрын хугацаанд 150 мянган тонн шахмал хий нийлүүлж чадах бөгөөд нүүрсний нийлүүлэлтээ нэмэгдүүлэх гэнэ. Сибирийн эрчим хүчний компани ба “Мечел” нүүрсний нийлүүлэлтээ 3-4 тонн болгон нэмэгдүүлэх болно гэдгийг ч тэр хэлэв.

    Шаардлагатай гэвэл усан доорхи кабелиар эрчим хүч нийлүүлж болохыг Сечин нэмэн хэлсэн ба Владимир Путин “Японд хүссэн тусламжийг нь үзүүлэхэд бэлэн” гэсэн байлаа. 8,9 магнитудтай газар хөдлөлтийн улмаас Японы дэд бүтэц ихээхэн хохирол амссан бөгөөд таван сая орчим байшин цахилгаангүй болсон юм.

    Ш.Мягмар
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж