Бельги эмэгтэй Стросс-Кантай шүүхдэнэ

Хуучирсан мэдээ: 2012.01.13-нд нийтлэгдсэн

Бельги эмэгтэй Стросс-Кантай шүүхдэнэ

Бельгийн дуудлагын үйлчилгээний ажилтан эмэгтэй Анн-Мари С. (Anne-Marie S.) ОУВС-гийн тэргүүн асан Доминик Стросс-Каны эсрэг гомдол гарган шүүхэд өгчээ. Гомдолдоо тэр Стросс-Кан бүдүүлэгээр дарамтлан тэр эмэгтэйг бэлгийн харилцаанд оруулсан гэж буруутгажээ. Хэрэг явдал Вашингтоны нэгэн буудалд сексийн цэнгээний үеэр болсон гэнэ. Өөөр тодорхой мэдээлэл дамжуулагдсангүй.

Стросс-Каныг өнгөрсөн жилийн тавдугаар сард Нью-Йоркийн цагдаагийнхан хүчингийн хэргээр баривчилсан ба тэрээр албан тушаалаасаа огцорсон байв. Буудлын үйлчлэгч эмэгтэй мэдүүлэг өгөхдөө худал хэлсэн гээд Стросс-Каны эрүүгийн хэргийг  наймдугаар сард хаагаад түүнийг сулласан байв.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж