
Холливудын жүжигчин Эштон Катчер амьдралаа шинээр эхлэхээр шийдсэн гэнэ. Деми Мураас салснаас хойш нэг хэсэгтээ олны анхааралт өртөхгүйг хичээж байсан Эштон Катчер саяхан Америкийн телевизийн нэгэн нэвтрүүлэгт оролцохоор ирэхдээ сахлаа хусч, үсний засалтаа өөрчлөн, шинэ спорт загварын машин хөлөглөн огт өөр хүн болж очсон гэнэ. Шаргал үст, залуу бүсгүйтэй учир ургуулж, араар нь тавьснаас болж Деми Мур түүнээс гэрлэлтээ цуцлуулсан юм. “Two And A Half Men” инээдмийн цувралын гол дүрийн нэг тэрбээр имижээ өөрчлөх болсон тухайгаа сэтгүүлчдэд “Залуус намайг шинэ зохиолд сахлаа хуссан, үсээ засуулснаар дүрсэлсэн учраас ингэхээс өөр арга байгаагүй” гэжээ. Харин түүний хөлөглөж очсон спорт загварын машин нарны энерги, газийн түлштэй, 100 хувь сайн чанарын модон салон, дууны систем, хиймэл дагуулын холбоо болон “Bluetooth”-тэй гэнэ.
Н.Энх