ХБК элсэлт авч эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.01.13-нд нийтлэгдсэн

ХБК элсэлт авч эхэллээ

Хөгжим бүжгийн коллежийн шинэ оны элсэлт эхэлжээ. Хөгжим бүжгийн коллеж 2012-2013 оны элсэгчдийн шалгалт эхэлсэн гэнэ. Элсэлтийн шалгалтыг төгөлдөр хуур, хийл, морин хийл хөгжмийн ангид 2006 онд төрсөн зургаан настай хүүхдийг нэгдүгээр ангид авах юм. Харин ардын хөгжим, үлээвэр хөгжмийн ангид одоо тавдугаар ангид сурч байгаа хүүхдүүдийг бүртгэж байна. Мөн ардын бүжгийн ангид долдугаар ангин сурагчдыг, сонгодог бүжгийн ангид тавдугаар ангийн сурагчдыг бүртгэж байгаа юм. Циркийн ангид мөн тавдугаар ангид сурч байгаа хүүхдүүдийг элсүүлж байна. Элсэлтийн шалгалт энэ сарын 19-27-ны өдрүүдэд 9.30-17.30 цагийн хооронд Хөгжим Бүжгийн Коллежид авах юм. Элсэгчид төрсний гэрчилгээ, бүртгэлийн хураамж 5000 төгрөгтэй бүртгүүлэх хэрэгтэй гэнэ.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж