
Рок попын шаргал үст гэхээр өнөөх л “Киви”-гийн Укаг нэрлэдэг. Тэгвэл Ука дүүтэй болжээ. Рок попын ертөнцөд бас нэгэн шаргал үст гарч иржээ. Түүнийг Э.Хонгорзул гэдэг бөгөөд “Extacy” хамтлагийн гишүүн юм. Шаргал үсээр имижээ бүрдүүлэх болсон Э.Хонгорзул охиныг продюсер нь мэргэжлийн стилисттэй ярилцаж, ийнхүү үсийг нь шараар будах болжээ.
Б.Ангирмаа Укаг шаргал үст болгосон бол поп дива Ж.Алтанцэцэг ч охидынхоо нэгийг шаргал үст болгон өөрчлөв. Тэгэхээр рок попын шаргал үст дуучин нэгээр нэмэгдэх шив.
М.Урин