Ирланд хямралд цэг тавьж чадлаа

Хуучирсан мэдээ: 2012.01.13-нд нийтлэгдсэн

Ирланд хямралд цэг тавьж чадлаа

Ирланд улс Европын хямралыг ардаа орхисон анхны орон болсон бөгөөд Европын комисс түүнд санхүүжилт  цаашид хэрэггүй хэмээн үзэв.  Гэхдээ Европт өрийн хямрал газар авсаар байна. Өнөөдрийн байдлаар хамгийн их асуудалтай орноор Итали тодроод байгаа юм. Олон улсын чансааны агентлаг Fitch энэ асуудал тус улсын  чансааг бууруулна хэмээн сануулж байна.

Еврокомисс, Европын Төв банк ба ОУВС гэсэн санхүүгийн асар тос гурвалаас тусламжийн хоёр дахь багцыг авах хэрэг Ирландад байхгүй боллоо гэж Еврокомиссийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Амадеу Альтафаж Тардио өнгөрсөн мягмар гаригт  мэдэгдсэн байна. Тэрбээр ийм дүгнэлт хийх болсон шалтгаан нь өнгөрсөн онд Ирландын эдийн засагт дэвшил гарсантай холбоотой гэнэ. “Тооны хэлээр Ирландын эдийн засаг эерэг үзүүлэлтийн 2011 онд харуулж чадсан байна. Эдийн засгийн зохицуулалтын төрийн татвар ба төсвийн бодлогын салбарууд, банкуудын бүтцийн өөрчлөлтөд дэвшил гарлаа” гэсэн Тардиогийн үгийг мэдээллийн агентлагууд иш татан дамжуулжээ.  Уг нь Ирландад 85 тэрбум  еврог өгөх эхний багц 2010 оны намар батлагдсан байсан юм.

“Гурвалын” санхүүжилтэд байгаа бусад орнуудад ийм амжилт алга байна. Португали, Грек хоёрт мөнгө хэрэгтэй учраас тэдний санхүүжилтийг зогсоох тухай яриа байхгүй.

Грект туслах анхны багц арга хэмжээг 2010 оны намар батлан 110 тэрбум еврогийн зээл өгсөн бөгөөд өнгөрсөн оны аравдугаар сард 130 тэрбум еврогийн тусламжийн багцыг урьдчилан дэмжээд байгаа. The Wall Street Journal сонинд өгүүлснээр энэ тусламж хангалтгүй бололтой. “Бидэнд мөнгө хэрэгтэй” хэмээн тэд ярьж байна. Хоёр дахь багцын санхүүжилтийг одоогоор нээгээгүй байгаа. Гэхдээ цаг хугацааны шахалт бий. Гуравдугаар сард Грек үнэт цаасны 14,5 тэрбум еврогийн төлбөр хийх ёстой. Харамсалтай нь тийм мөнгө тэдэнд алга.

Грекийн асуудал нь Германы канцлер Ангела Меркель ба ОУВС-гийн тэргүүн Кристин Лагард хоёрын уулзалтын гол сэдэв байлаа. Аравдугаар сарын 26-ны өдрийн холбооны саммитаас Грекийн өмнө тавьсан шаардлагыг хэрхэн биелүүлж буйг шалгах ажлын хэсэг байгуулж,  “гурвалын” шинжээчид Афинд очин болж үйл явдалтай танилцах хэрэгтэй  талаар ч  тэд ярилцсан байна.Саммитаар яригдсаны  дагух хувийн хэвшлийнхний оруулж байгаа хувь нэмрийн талаар Еврокомисс шалган үзэхээр бас шийдсэн хэмээн Меркелийн  хэвлэлийн нарийн бичгийн дарга Штеффен Зайберт мэдэгдээд байна. Ер нь бол асуудлын гол цэг одоо Грекээс Италид шилжиж байгаа ажээ.

“Евро бүсийн гол аюул одоо Ром болж байна” гэж олон улсын чансааны агентлаг Fitch мэдэгдэв. Тус агентлаг энэ асуудал улсынх нь чансааг бууруулахад нөлөөлж болзошгүй  гэж Италид сануулаад байна. Fitch сөрөг дүгнэлттэй зургаан орны чансааг 2012 оны нэгдүгээр сарын сүүлчээр гаргах ёстой. Одоогоор Италийн чансаа А+ байгаа. Сөрөг дүгнэлт нь Италийн хувьд чансаа нь буурах том магадлал болж байна. Итали хямралын тэргүүнд байна хэмээн Fitch агентлагийн бие даасан чансааны газрын дарга Дэвид Райли хэлэв. Standard and Poor’s гэх чансааны бас нэг агентлаг евро бүсийн чансааг бүхэлд нь эргэн харна хэмээн арванхоёрдугаар сард мэдэгдсэн байна.

Италийн арван жилийн хугацаатай үнэт цаасны ашиг өсөн өнгөрсөн мягмар гаригт 7,13 хувь болсон байв. “Энэ урсгал төвшин Италийн хувьд ч евро бүсийн хувьд ч том эрсдэл болж байна” хэмээн Райли тэмдэглэжээ. Халдварын тархалтыг зогсоох тодорхой төлөвлөгөө Европын лидерүүдэд алга байгаа нь асуудал гаргаж буй. Нийт Европын төлбөр, төлбөрийн чадварын хямралыг зайлуулахад ОУВС ба Европын санхүүг тогтворжуулах сан зэргийн механизм хангалтгүйг мөн онцолж байна. Энэ лхагва гаригт Берлин хотноо канцлер Ангела Меркель Италийн ерөнхий сайд Марио Монтитай уулзан хямралын талаар ярилцжээ.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж