АНУ-ын Олимпийн хорооны тэргүүн Европ тивд

Хуучирсан мэдээ: 2012.01.12-нд нийтлэгдсэн

АНУ-ын Олимпийн хорооны тэргүүн Европ тивд

АНУ-ын олимпийн хорооны ерөнхийлөгч Cкотт Блэкмун Европ тивээр ажлын айлчлал хийж байна. Тэрбээр залуучуудын өвлийн олимпийн наадмын үйл ажиллагаанд оролцохоор Буурал тивд зочилж байгаа юм. Тэдний эхний зогсоол нь Англи, тэр дундаа Лондон хот байлаа. Энэ үеэр Скотт Блэкмун энэ зун болох олимпийн тоглолтын бэлтгэл ажлын талаарх сэтгэгдлээ хуваалцжээ. Тэрбээр “Бид британичуудтай олон жилийн найрсаг харилцаатай ирсэн, ямар нэгэн таамаг болон асуудлыг дэвшүүлмээргүй байна. Өөрсдийнхөө хэмжээгээр гайхалтай наадмыг зохион явуулна гэдэгт эргэлзэхгүй байна. Мөн бид бусад том наадмуудын адил Лондонгийн олимпод бэлтгэж байгаа, түүнээс биш тусгайлан авч үзсэн зүйл байхгүй, ирэх жил бид 600 гаруй тамирчидтай энд ирэх болно” хэмээжээ.

Өдгөөгөөс дөрвөн жилийн өмнө Бээжин хотноо болсон олимпийн тоглолтод хятадууд хамгийн олон алтан медаль хүртсэн бол америкчууд медалийн тоогоор тэргүүлж байв. Харин энэ удаад дээрх хоёр өрсөлдөөнд хоёуланд нь Хятадын тамирчид түрүүлэх боломжтой тухай ноён Блэкмун ярьжээ. Тэрбээр “Нуулгүй хэлэхэд байдал ийм байна. Хятадууд медалийн тоогоор тэргүүлэх бүрэн боломжтой. Тэд үнэхээр гайхалтай баг бүрдүүлж чадсан. Олимпийн хөдөлгөөн дэлхий дахинаа ямар их нөлөөтэй байгааг тэдний жишээнээс харж болно. Засгийн газраас анхаарал сайн хандуулдаг тул шигшээ баг нь бэлтгэл сайтай байдаг. Энэ бол амжилтын үндэс болж байна” гэжээ.

Ноён Скотт Блэкмун Лондон хотноо залуучуудын өвлийн олимпийн наадам болох Австрийн Инсбрук хотноо айлчлалаа үргэлжлүүлэх болно.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж