Газар хөдлөлт нэг сар үргэлжилнэ

Хуучирсан мэдээ: 2011.03.15-нд нийтлэгдсэн

Газар хөдлөлт нэг сар үргэлжилнэ

Өнгөрөгч долоон хоногийн сүүлээр буюу 3-р сарын 11-ний өдөр арлын Япон оронд 8,9 магнитутын хүчтэй газар хөдөлж, цунами нүүрлэн далайн эргийн хотууд бүхэлдээ сүйдсэн. Токиогоос 120 км-ийн зайтай оршдог Ибараки мужид байрласан Токай атомын цахилгаан станцын хөргүүрийн систем нь бүрэн зогсоон. Үүнээс болж ямар хор хохирол учирч байгаа талаар Японы эрх баригчид мэдээлэхээс татгалзаж байна. Харин Токиогоос 240 км зайтай орших Фукушим мужийн атомын цахилгаан станцын хэд хэдэн хэсэгт дэлбэрэлт болсны улмаас ойр орчимд нь дөрөвдүгээр зэргийн түгшүүр зарлачихаад байгаа

Газар хөдлөлтийн үеэр айж балмагдсан хүмүүс хамгийн түрүүнд хайртай дотны хүмүүс, гэр бүл, хамаатан садан, найз нөхөд рүүгээ холбоо барих оролдлого хийсэн билээ. Гэвч гамшиг болсон газруудад цахилгаан тасарч, гар утасны сүлжээ унасан, цэнэггүй болсон гэх шалтгааны улмаас иргэд бие биетэйгээ холбогдох боломж хомс байлаа. Харилцаа холбооны хэрэгсэл хамгийн чухал байсан энэ хүнд үед цахилгаан тогоор ажилладаггүй, цэнэг дуусна гэсэн асуудал байдаггүй суурин утасны сүлжээ л унаагүй, зүв зүгээр байсан нь олон хүний аминд оржээ.

Одоогоор 3400 барилга сүйдэж, 200 гаруй газар гал түймэр гарсан байна. Шинжээчдийн урьдчилан таамаглаж байгаагаар нийт хохирлын хэмжээ 15 тэрбум ам.доллар болсон тухай “Ройтерс” агентлаг мэдээлжээ. Дэлхийн олон орон Японд тусламжийн гараа сунгахаар амласан юм. Японд үүсээд буй цунамийн хор хохирлоос болж олон улсын биржүүд дээрх үнийн савалгаа хүчтэй ажиглагдаж байна. Номхон далайд үүссэн цунами Японоос гадна Орос, Тайвань, Хавай зэрэг хэд хэдэн улсын хамарсан юм.

Эрдэмтэд Японд газар хөдлөлт бүтэн нэг сарын турш үргэлжилнэ гэж үзэж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж