Toyota Япон дахь үйлдвэрүүдээ ажиллуулж эхлэв гэж компанийн төлөөлөгч нар мэдэгдсэн байна. Корпорацийн ажилтнууд газар хөдлөлтөд нэрвэгдээгүй байна. Гамшгийн голомтуудад (Токио, Хигашифужи, Яманаши, Тохоку) байсан корпорацийн ажилтнууд ч зүгээр үлдэж чадсан гэж компанийн хэвлэлийн алба мэдээлэв. Хүчтэй газар хөдлөлтийн улмаас Toyota гурван үйлдвэрээ хаасан байлаа. Тэдний нэг нь гамшигт нэлээдгүй нэрвэгдсэн ба үйлдвэрт хүрэх зам эвдэрсэн байлаа.
“Тохоку мужийн Toyota үйлдвэрээс мөн Хоккайдо арлаас бид ажилтнуудаа аюулгүй бүс рүү цаг алдалгүй нүүлгэсэн бөгөөд одоо үйлдвэрлэлээ эхэлж байна” гэж компани мэдэгдлээ. Үйлдвэрлэлийн төлөвлөгөө ба машиныг гадаадад нийлүүлэх хэмжээнд өөрчлөлт ороогүй байна. Энэ газар хөдлөлтөөр олон үйлдвэрүүд ажиллагаа зогсоосон байлаа.
Ш.Мягмар