Т.Ариунаа лекц уншина

Хуучирсан мэдээ: 2011.03.15-нд нийтлэгдсэн

Т.Ариунаа лекц уншина

Сэргэлэн, сүйхээтэйгээрээ урлагийнхан дундаа ялгардаг дуучин Т.Ариунаагийн сүүлийн үед илт анхаарлаа хандуулж буй нийгмийн идэвхи, оролцоог хүмүүс Эрос хатагтай улс төр сонирхож байна хэмээн харах болжээ. Эзотерик судлаач З.Бат-Отгон хамтран  “Монгол хатан ухаан танхим” хэмээх төрийн бус байгууллага байгуулж, Төрийн ордонд томоохон хэлэлцүүлэг хийгээд амжсан нь энэ яриа гарах эхлэл болсон байх. Төрийн ордонд хийсэн хэлэлцүүлэгтээ их хурлын гишүүдээс авахуулаад эрдэмтэн, судлаачдыг олноор нь оролцуулж, зангарагтайгаа харуулсан дуучин бүсгүй ТББ-ынхаа ажлыг нэлээд идэвхижүүлж, оюутан, залууст лекц уншихаар болсон гэнэ. Т.Ариунаа Монголын Залуучуудын Холбооноос зохион байгуулдаг  “Би  Монгол залуу хүн”,  “Аз жаргалтай  гэр бүл” цуврал лекцийн зочноор уригдаж, “Монгол хатан ухаан” сэдвээр залууст номын дуу сонсгох гэнэ. Гуравдугаар сарын 25-нд болох лекцийг сонирхохыг хүсвэл та энэ өдрийн 17.00 цагт МЗХ-ны хурлын танхимыг зориорой.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж