Ким Чен Ирд дурсгалын хөшөө босгоно

Хуучирсан мэдээ: 2012.01.12-нд нийтлэгдсэн

Ким Чен Ирд дурсгалын хөшөө босгоно

БНАСАУ таалал төгссөн их удирдагч Ким Чен Ирын дурсгалыг хүндэтгэх ажиллагааны төгсгөлд түүний хүрэл хөшөөг бүтээх гэнэ. Тус улсын Хөдөлмөрийн намын улс төрийн зөвлөл өчигдөр мэдэгдэл хийж, их удирдагчийн хүрэл хөшөөг Кумсусан дурсгалын ордонд сүндэрлүүлнэ гэжээ. Сталинист маягийн коммунист дэглэм бөх оршсоор буй тус улсын шинэ удирдагч эцгийнхээ төрсөн өдөр хоёрдугаар сарын 16-ныг “Гялалзах одны өдөр” хэмээх үндэсний баярын өдөр болгон тэмдэглэж, Ким Чен Ирын мөнх оршихын бэлгэдэл цамхаг босгох шийдвэр гаргажээ. БНАСАУ коммунист намыг үндэслэгч Ким Ир Сены төрсөн дөрөвдүгээр сарын 15-ны өдрийг “Нарны өдөр” хэмээн үндэсний баяр болгон тэмдэглэдэг байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж