Tyra Banks Харвардын оюутан боллоо

Хуучирсан мэдээ: 2011.03.15-нд нийтлэгдсэн

Tyra Banks Харвардын оюутан боллоо

Нөр их хичээл зүтгэлээр алдрын оргилд хүрсэн том модел Tyra Banks Харвардын их сургуулийн бизнесийн ангид суралцаж буй тухайгаа ярьжээ.

“Би 17 настай байхдаа амьдралын шаардлагаар коллежоо хаяж байсан. Тэр үед би амжилтад хүрсэн цагтаа заавал сургуулиа төгсөх болно гэж өөртөө амлаж байсан юм. Загварын ертөнц бол маш хатуу, харгис. Би тайзан дээр тохирохгүй болсон гэдгээ хүлээн зөвшөөрч, өөр карьер хөөж эхэлсэн. Энэ бол бизнес. Би өөрийн гэсэн телевизийн шоутай болж, чамгүй амжилтад хүрээд байна. Гэхдээ энэ бол зөвхөн эхлэл. Надада төлөвлөсөн маш их ажил байгаа. Загварын тайзнаа эзэлсэн байр сууриа бизнесийн салбарт эзлэхийг би хүсдэг” хэмээн ярьсан байна.
Мөн тэрбээр сүүлийн үед хамгийн ашигтайд тооцогдоод буй үнэртэн, гоо сайхны бүтээгдэхүүний салбарт ч хүч үзэхийг хүсч байгаа гэнэ.

Н.Наран
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж