Ховдод дахин хордлого гарлаа

Хуучирсан мэдээ: 2010.04.11-нд нийтлэгдсэн

Ховдод дахин хордлого гарлаа

– Амталгаа хийсэн сумын удирдлага зөгийн балтай сүү, аарц амталсан гэнэ-

Энэ сарын 7-ны өдөр Ховд аймгийн Зэрэг сумын арван жилийн сургуулийн үдийн цайны амталгаанд сумын удирдлагууд болон Тамгын газрын ажилтнууд хорджээ.Нөхцөл байдал ямар байгаа талаар Ховд аймгийн Онцгой байдлын хэлтсийн орлогч дарга Ж.Баянмөнхөөс тодрууллаа.

-Үдийн цайны хордлого танай аймагт удаа дараа гарлаа. Энэ удаад хүүхдүүд биш сумын удирдлагууд хордсон гэсэн үү?

-Энэ сарын 7-ны өдөр үдийн цайны амталгааг Зэрэг сумын удирдлагууд хийсэн юм. Тэрхүү амталгаанд тус сумын  тамгын газрын ажилчид , сургуулийн эмч , багш нар нийлсэн 10 хүн оролцсон.  Гэтэл маргаашнаас нь эхлэн тэдгээр хүмүүсд хордлогын шинж тэмдэг илэрсэн.

– Ямар бүтээгдэхүүн амталсан юм бэ. Хүнсний бүтээгдэхүүнийг ямар байгууллага нийлүүлсэн юм бол?

-Нийт дөрвөн байгууллагын хүнс , хүнсний бүтээгдэхүүн байсан юм билээ.Одоогоор аль байгууллагын нийлүүлсэн бүтээгдэхүүнээс  хүмүүс  хордов гэдгийг нь тогтоохоор онцгой байдлын хэлтэс , мэргэжлийн хяналтынхан ажиллаж байна. Тэдгээр иргэд зөгийн балтай сүү, аарц амталсан.

-Хэдэн хүн хордсон юм бэ. Хүмүүсийн биеийн байдал ямар байна?

-Нийт 10 хүн хордсоноос найм нь хэвтэж эмчлүүлж эхэлсэн . Хоёр нь гэрээрээ эмчилгээ хийлгэж эмчийн хяналтанд байна. Аймгийн онцгой байдлын хэлтэс мэргэжлийн хяналтын газартай хамтран ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа.

Ө.Чинзориг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж