
Тэрбээр “Би тийм ч муу хүн биш. Миний гаргасан өчүүхэн жижиг алдааг хэвлэлийнхэн уул овоо шиг том болгож дэвэргэдэг. Харин миний сайн үлгэр дуурайллыг хэр их бичих нь үү би харахыг хүссэн. Тиймдээ ч би тамхинаас гарч байгаа. Тамхи таталгүй нэг долоо хоног өнгөрч байна. Одоо Lindsay тамхинаас гарчээ гэсэн гарчиг сэтгүүлүүдийн нүүрэн дээр гарч эхлэх байх. Хэрвээ үгүй бол тэд зөвхөн муу муухай зүйлийг л сурталчилдаг, хүний нэр төрийг унагаах гэж оролддог гэдгээ батлах болно.
Би бас л дахин шүүхийн танхимд суухыг хүсэхгүй байна. Ажилдаа орж, зураг авалтын талбай дээрээ очиж, зохиол уншихыг маш их хүсэж байна” хэмээжээ.
Өдгөө 24 настай жүжигчин бүсгүй 2500 долларын үнэ бүхий хүзүүний зүүлт хулгайлсан хэргээр шүүхэд дуудагдаад байгаа ба хэрвээ буруутай нь нотлогдвол шоронд суух аюул нүүрлээд байгаа юм.
Н.Наран