Баавар шоу менежер хийсээр

Хуучирсан мэдээ: 2011.03.15-нд нийтлэгдсэн

Баавар шоу менежер хийсээр

Монголд хоёр ерөнхийлөгч бий гэх явган шог бий. Нэг нь мэдээж төрийн тэргүүн нөгөө нь хип хоп холбооны ерөнхийлөгч Баавар. Ерөнхийлөгч ч болчихдог тэргүүн ч болчихдог Бааварт хип хоп урлагийг хөгжүүлэхэд оруулсан тодорхой хувь нэмэр бий. Тиймдээ ч энэ урсгалынхнаас хамгийн анх түүнд “СТА” цол олгосон биз.
Хамтлагаа тарснаас хойш Хип хоп холбооныхондоо анхаарал тавин арын албанд зүтгэх болсон тэрбээр уран бүтээлээ түр хойш тавин  шоу менежер хийх болжээ. “Дижитал” хамтлагийн ахлагч байсан Баавар “Хамтлаг тарсан эргэн нэгдэхгүй. Би урлагаас ангид байхгүй уран бүтээлээ хийнэ” хэмээн ярьж байсан билээ. Баавар ганцаарчилсан уран бүтээл хийхээ амлаж байсан хэдий ч одоог хүртэл дорвитой бүтээл гараагүй л явна. 

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж