Карзай эхнэртээ “дарамтлуулдаг”

Хуучирсан мэдээ: 2011.03.15-нд нийтлэгдсэн

Карзай эхнэртээ “дарамтлуулдаг”


“Эхнэрээ олны өмнө яагаад ил гаргадаггүй юм бэ?” хэмээсэн сурвалжлагчийн асуултад Афганистаны Ерөнхийлөгч Хамид Карзай ийн хариулжээ. “Гэртээ бол эхнэр маань “босс” шүү дээ. Би түүнийг ийш тийш хамт явья гэж дарамтлах аргагүй. Хэрэв тэгж хүчилбэл харин ч тоогүй хэрэг болно. Өөрөө л хүсвэл хаашаа ч явж болно” гэж тэрбээр ярьсан байна.


Түүний эхнэр эмэгтэйчүүдийн эмч мэргэжилтэй бөгөөд тэд дөрвөн настай хүүтэй. Карзайн Засгийн газрыг олон улсын хүний эрхийг хамгаалах байгууллагуудын зүгээс тус оронд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах талаар дорвитой алхам хийхгүй байна хэмээн сүүлийн үед эрчимтэй шүүмжлэх болсон юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж