Японы газар хөдлөлт дэлхийн эдийн засгийг доргионо

Хуучирсан мэдээ: 2011.03.15-нд нийтлэгдсэн

Японы газар хөдлөлт дэлхийн эдийн засгийг доргионо

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Фото: AP

    Япон эдийн засгийн уналт ба өрийн хурц хямралд тулаад байна. Энэ нь дэлхийн нийт бүтээгдэхүүний өсөлтийг удаашруулж, санхүүгийн зах зээл дээр тогтворгүй байдлыг авчрах аюултай.

    Цунамийн давалгаа санхүүгийн тогтворгүй байдлыг бий болгож байна.

    Бүтэн хагас зууны хамгийн хүндхэн газар хөдлөлт ба аймшгийн цунами дэлхийн гурав дахь том аж үйлдвэрийн гүрэн Японд хүчтэй цохилт өглөө. Энэ орны хүчин чадал ба хөрөнгө нь байгалийн гамшиг дайрсан ч дэлхийн эдийн засагт сөрөг гэхээсээ илүү эерэг нөлөө үзүүлж магадгүй. Энэ ажил хэрэгч япончууд гашуудлын дараа сүйрсэн дэд бүтцээ сэргээхээр шамдан, дэд бүтцийн салбаруудад өсөлт гарна гэж таамаглаж байна.

    Японы ДНБ буурах нь дамжиггүй
    Үнэн хэрэгтээ бол дэлхийн эдийн засгийн гол тоглогчийн нэг ийнхүү гамшигт нэрвэгдсэн нь аж ахуйн үүднээс өнгөрсөн жилийн Гаитийн газар хөдлөлттэй зэрэгцүүлэх аргагүй аюултай үр дагавартай байж магадгүй. Одоо болтол гамшгийн учруулсан хохирлыг ойролцоогоор тооцох аргагүй байна. Гэсэн ч сүйрэл өргөн цар хүрээтэй нь ойлгомжтой бөгөөд энэ жилд дэлхийн эдийн засгийн өсөлтийг хойш татах магадлалтай.

    Учир нь, цунамийн давалгаа дэлхийн хамгийн суларсан, тогтворгүй эдийн засгийн аваргын нэгийг дайрсанд байгаа юм. Гамшгаас бараг нэг хоногийн өмнө Токио 2010 оны дөрөвдүгээр улирлынхаа албан ёсны дүнг гаргасан байлаа. Тэр нь төсөөлж байснаас хамаагүй муу гарсан юм. Японы дотоодын нийт бүтээгдэхүүн анх удаагаа таван улирлын дотор буурсан байлаа. Газар хөдлөлтөд дайрагдсан ардын аж ахуйн механизмын тээврийн судас нь ч бай, боомтууд эсвэл Sony  үйлдвэрүүд ч бай хамаагүй тэр нь ДНБ-ий уналтыг энэ улиралд гаргах нь ойлгомжтой. Тэгэхлээр хоёр улирал дараалсан уналт рецесси байгаа болж таарна. Уналт нь өргөн цар хүрээтэй сэргээн босгох ажиллагаа нарийвчлан хэлбэл тэдний санхүүжилтэд тааламжгүй байдлыг үүсгэж байна.

    Японы улсын өр нь ДНБ-ний 200 хувьтай тэнцэж байгаа нь аж үйлдвэрийн өндөр хөгжилтэй орнуудад байхгүй үзэгдэл. Хамгийн их өртэй гээд байдаг АНУ-д тэр нь үгүй.

    Өөрөөр хэлбэл, Япон улсад мөнгө алга гэсэн үг. Бүхэл бүтэн бүс нутгийг бүрнээр сэргээх нь байтугай ойрын хэрэгцээний мөнгө алга. Тэгвэл одоо дахиад л өр тавих хэрэгтэй болж байна. Найдвартай зээлдэгч гэдэг нэр ч өнгөрч байна. Ёс суртахууны үүднээс ч юм уу олон улсын чансааны агентлагууд ойрын өдрүүдэд Японы өрийн чадварын чансааг бууруулах хэрэгтэй. Гуравдугаар сарын 11-ний дараа Япон хэзээ нэгэн цагт өрөө төлнө гэсэн таамаг бараг үгүй болж байна.

    “Санхүүгийн тогтворгүй байдлын” шинэ голомт
    Ийм байдлаар манай гаригт Евробүсээс гадна “санхүүгийн хурцадмал тогтворгүй” бас нэг голомт гарч ирлээ. Ийм нөхцөлд Японы Засгийн газар хаанаас мөнгө аван сэргээн босголтоо явуулах болж байна вэ? Токиогийн Төв банкинд Засгийн газраа, хувийн зээлдэгч нарыг хүүгийн ханшийг өсгөлгүйгээр дэмжих боломж бараг алга. Тэд тэг дээр сууж байгаа болохоор. Иенийн ханшийг эрс бууруулах нь Японы экспортлогч нарын олон улсын өрсөлдөөнийг нэмэгдүүлж магадгүй гэх тайвшрал л байж болох юм.

    Дэлхийн бизнес Японы байгууламжийн хөөрөл үүснэ гэж найдаад ч хэрэггүй болох нь. Харин Японд хэрэглээний эрэлт унах юм гэдгийг одооноос зөвшөөрөхөөс өөр аргагүй. Энгийн олон хүн хэсэгхэн хормын дотор хөрөнгө алдлаа. Тэгэхлээр юуны эрэлт байх билээ. Харин даатгал тэдэнд ямар хэмжээгээр тус болох нь тодорхогүй.

    Даатгалын компаниуд зах зээлийг үймүүлж магадгүй
    Одоо бол Японы гамшиг дэлхийн даатгалын бизнест хүндхэн хямрал авчирч байгааг хэлэхэд нэг их алдахгүй. Нэн ялангуяа Европт. Дэлхийн даатгалын томоохон компаниуд Герман, Швейцарьт байгаа. Mьnchener Rьck компани гуравдугаар сарын 10-нд өрийн хувьцаа эзэмшигч нартаа байгалийн гамшгийн даатгалыг барагдуулах жилийн төсөв болох хоёр тэрбум еврогоо хоёр сарын дотор барсан юм. Тэр мөнгөний ихэнхийг Шинэ Зеландын газар хөдлөлт залгисан юм. Хоёрдугаар сарын тэдний газар хөдлөлтийг даатгалын маш хөгжсөн сүлжээтэй Японтой харьцуулна гэж үү? Тэдний Японы үйлчлүүлэгчид нурангийн эхнийг зайлуулах үеэр ямар цунами даатгалд ирэхийг харна. Баян даатгалын компаниуд ашгаа төлнө гээд орлогогүй үлдэнэ гэдэгт асуудал байгаа юм биш. Тэд гарч ирсэн цоорхойг бөглөхөөр биржүүд дээр өөрийн хөрөнгийг худалдаад эхэлбэл янз бүрийн үнэт цаасны ханш унах аюултай.

    Атомын эрчим хүчний  аюулгүй байдлын шинэ эргэлзээ
    Газар хөдлөлтийн дараа дэлхийн үнэ ханшы бууралт үүсч магадгүй. Нефтийн үнийн гуравдугаар сарын 11-ний бууралт нь үүний нэг жишээ. Бүгдэд санхүүгийн тогтворгүй байдал, хөгжилтэй орнуудын өрийн асуудал зэрэг толгойн өвчин үүснэ. Гамшигт нэрвэгдсэн атомын станцын нэг нь түүнийг даалгүйгээр шинэ Чернобыль болбол цөмийн аюулгүй байдлын талаар дахин маргаан өрнөн энэ технологиос олон орныг татгалзуулахад хүргэх юм. Гэхдээ энэ онол хэрэгжихгүй ч байж болно. Харин япончуудын зовлон бол бодит. Тэдэнд үнэнээсээ харамслаа илэрхийлмээр байна.

    Ш.Мягмар
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж