Магдалена од болж байна

Хуучирсан мэдээ: 2011.03.15-нд нийтлэгдсэн

Магдалена од болж байна


Хоёр толгойтой яст мэлхий сүүлийн хэдэн өдөр олны нүдийг хужирлаж, Словакийн хамгийн алдартай амьтан болж байна. Түүний нэр Магдалена. Эсвэл Магда, Лена хоёр ч гэсэн болно. Яагаад гэвэл хоёр толгойтой учраас. Магдалена бас таван хөлтэй. Одоогоор эзнийхээ алганд багтахаар жижигхэн байгаа ч 90 см хүртэл томорно гэнэ.


Содон яст мэлхийн тав дахь хөл хоёр толгойнхоо хооронд байрлах бөгөөд чөлөөтэй хөдөлдөг ажээ. Харин Магда, Лена хоёр нэг нэгээрээ ээлжилж хуяган дотроо орохгүй бол багтдаггүй зовлонтой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж