
Сечины хэлснээр Орос ойрын хугацаанд 150 мянган тонн шахмал хий нийлүүлж чадах бөгөөд нүүрсний нийлүүлэлтээ нэмэгдүүлэх гэнэ. Сибирийн эрчим хүчний компани ба "Мечел" нүүрсний нийлүүлэлтээ 3-4 тонн болгон нэмэгдүүлэх болно гэдгийг ч тэр хэлэв.
Шаардлагатай гэвэл усан доорхи кабелиар эрчим хүч нийлүүлж болохыг Сечин нэмэн хэлсэн ба Владимир Путин “Японд хүссэн тусламжийг нь үзүүлэхэд бэлэн” гэсэн байлаа.
8,9 магнитудтай газар хөдлөлтийн улмаас Японы дэд бүтэц ихээхэн хохирол амссан бөгөөд таван сая орчим байшин цахилгаангүй болсон юм.
Ш.Мягмар