Валютын ханшийн тогтвортой байдал маш чухал гэв

Хуучирсан мэдээ: 2010.04.11-нд нийтлэгдсэн

Валютын ханшийн тогтвортой байдал маш чухал гэв

Монголбанкны валют арилжааны мэргэжилтнүүдийн ээлжит  III зөвлөгөөн "Нүхт" цогцолборт  өчигдөр боллоо. Уг зөвлөгөөнд  албаны хүмүүс болон банк, гадаад худалдаа эрхэлдэг томоохон аж ахуй нэгжүүд, төрийн болон олон улсын байгууллагын төлөөлөл, эдийн засгийн судлаач, зэрэг 100 гаруй зочид оролцсон юм.  Уг зөвлөгөөнд Монголын томоохон  экспортлогч, импортлогч  аж ахуйн нэгжийн төлөөлөгчид ажиглагчаар оролцож, санал хүсэлтээ чөлөөтэй илэрхийлсэн юм. Сүүлийн 11 сарын туршид  төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн нэг өдрийн хэлбэлзэл нэг хувьд ч хүрээгүй  байна. Монгол Улсын эдийн засаг сэргэж эхэлсэнтэй уялдан гадаад валютын урсгалын хэмжээ өнгөрсөн онтой харьцуулахад 2,2 дахин нэмэгдэж гадаад валютын албан нөөц 1,3 тэрбум ам долларт хүрчээ. Түүнчлэн валютын  захын мэдээллийн ил тод хүртээмжтэй байдал ч  харьцангуй сайжирсан зэрэг нь төгрөгийн ханш тогтвортой байхад эерэгээр нөлөөлсөн байна. Валютын захын хөгжил, ханшийн тогтвортой байдал нь эдийн засгийн сэргэлтийг дэмжихэд  маш чухлыг зөвлөгөөнд оролцогчид онцолж байсан юм. Учир нь “Дэлхий дахиныг хамарсан эдийн засгийн хямрал бүрэн арилаагүй, Монгол Улсын эдийн засаг банк санхүүгийн салбарын эмзэг байдал хэвээр, их хэмжээний бэлэн мөнгийг нийлүүлснээр инфляцийг хөөрөгдөж болзошгүй, харин ханшийн эрсдлээс хамгаалах  санхүүгийн хэрэгсэл бүрэн утгаараа  банкны үйлчилгээнд нэвтэрч амжаагүй  байна” гэж  зөвлөгөөнд оролцогчид үзэж байна.

Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж