Арабын Нэгдсэн Эмиратын хувьд стратегийн чухал “Фужайра” гэх нефть дамжуулах хоолойг Персийн булан, Ормузын хоолойг тойруулан бариад ирэх зургадугаар сард ашиглалтад өгөх гэнэ. Энэ тухай тус улсын Эрчим хүчний сайд Мухаммед бен Заен аль-Хамили мэдэгдэв.
Сайдын танилцуулснаар уг хоолойгоор өдөрт 1,5 сая баррель нефть шахагдах ба хоолойн өртөг нь 3,3 тэрбум ам.доллар болж байна. Хоолойн урт нь 480 км, түүгээр АНЭ өөрийн нефтийг Энэтхэгийн даайн эргийн Эль-Фуджайра боомтоор дамжуулан экспортлох ажээ.
Ш.Мягмар
Эх сурвалж: "Ардын эрх" сонин