Оросын газрын тосны экспорт 1.2 хувиар буурчээ

Хуучирсан мэдээ: 2012.01.11-нд нийтлэгдсэн

Оросын газрын тосны экспорт 1.2 хувиар буурчээ

Өнгөрсөн онд
Оросын газрын тосны экспорт 266 сая тонн-д хүрсэн тухай тус улсын Эрчим хүчний
яам мэдээлжээ. Энэ нь 2010 онтой харьцуулахад 1.2 хувиар буурсан үзүүлэлт ажээ.

Энэ дундаа Оросын
Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнууд руу нийлүүлсэн газрын тосны хэмжээ
30 сая тонн-д хүрчээ.  Мөн бусад улс орон
руу үндэсний төрийн өмчийн “Транснефть” компанийн хоолойгоор дамжуулан 211 сая тонн
бүтээгдэхүүн экспортолсноос гадна 25 сая тонн газрын тосыг хувийн компаниар
дамжуулан гадагш нь нийлүүлжээ.

Хэдийгээр өнгөрсөн
жил Оросын газрын тосны экспорт буурсан ч, тус улсын газрын тосны олборлолт 1.3
хувиар нэмэгдэж, өдөрт олборлох хэмжээ нь 10.27 сая баррель-д хүрснийг салбарын яам нь мэдээлжээ.

 

Б.Төгс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж