“Цагаан сар” дууг шинэчилж дуулна

Хуучирсан мэдээ: 2012.01.11-нд нийтлэгдсэн

“Цагаан сар” дууг шинэчилж дуулна

“Цагаан сар” дууг шинэчилж дуулна

Хөгжмийн зохиоч М.Хатанбаатарын хөгжим, Л.Мөнхжаргалын шүлэг “Цагаан сар” дууг “Нюанс” хамтлаг Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын дуурийн гоцлол дуучин Ө.Уянгатай хамтран 2000 оны эхээр дуулж байсан. Тэгвэл энэ жил “Нюанс” хамтлаг, дуучин Ө.Уянга нар “Цагаан сар” дуугаа шинэчлэн дуулж, клиптэй болгохоор зэхэж байгаа гэнэ. Тэд энэхүү дуундаа зориулж, “Торго” салоноор уламжлалт болон орчин үеийн хэв маягийг хослуулсан дэгжин дээл захиалан хийлгэж байгаа сурагтай. Ингээд хуучны нэгэн сайхан дуу шинэ дээлээр гангарсан хүүхэд шиг болж, дахин төрөх нь ээ.

М.Урин 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж