Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ

Хуучирсан мэдээ: 2012.01.11-нд нийтлэгдсэн

Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ

МУИС-ийн Худалдааны сургуулийн сургалтын албаны дарга М.Должин Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандан Засгийн газрын тогтоолоор МУИС-д нэгтгэсэн Худалдааны сургуулийн захирлыг сонгон шалгаруулалтад өрсөлдөн захирлаар томилогдох эрхийг минь зөрчсөн гэх үндэслэлээр МУИС-ийн захирлын 2011 оны 429 болон 430 тоот тушаалыг тус тус хүчингүй болгуулах, мөн МУИС-ийн захирал С.Төмөр-Очирт даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэлийг 2012 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Нийслэлийн захиргааны хэргийн шүүх хянан хэлэлцээд нэхэмжлэгч М.Должингийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон буцаах шийдвэр гаргасан байна.

Т.Маша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж