Хуучирсан мэдээ: 2011.03.15-нд нийтлэгдсэн

“Цунами” Жигжид

Япон орныг бүрхээд байгаа газар хөдлөлт, цунамийн гамшиг энэ өдрүүдэд дэлхий нийтийн нүд, чихийг “татаж” байна. Арлын оронд Монголын Улсыг төлөөлж суугаа Элчин сайд Р.Жигжид цунамийн эхний өдөр нутагтаа байж таарсан ч гамшгийн анхны мэдээг авмагч “түргэн авч” яаралтай Нарита руу хөөрчээ. Өөрт оногдсон үүрэг болохоор тэрбээр “фронтын шугам” руу очихгүй гэх эрхгүй байсан биз. Энэхүү гамшгийн үеэр тус улс дахь манай Элчин сайдын яамны байр өртөж багагүй хохирол амссан мэдээг сонссон хүн яаж ч бодсон ингэхээс өөр замгүй. Ялангуяа ийм үед Р.Жигжид сайд тэнд байх ёстой хүний нэг яах аргагүй мөн. Японд ажиллаж, сурч байгаа монгол иргэлээ “Хүүе, хаая” гэс ёстой Элчин сайдын яамныхныг удирдлагаар хангах хүн нь тэр. Тэгээд ч хоёр орныг холбох үндсэ ажлаа иймэрхүү хэуүү үед нэр төртэйгээр гүйцэтгэхээс аргагүй. Энд байгаа монголчууд хүртэл мэгдэн сандарч байхад тэнд байдал ямар байгааг тааж явах юмгүй. Монголоос хандив тусламж хүргэж, төрийн дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж байгаа ийм үед Элчин сайд Р.Жигжид л гал , усан дундуур туучиж энэ бүхнийг Японы ард түмэнд уламжлах ёстой. Бас хүний нутагт айж сандарч, үймж бужигнаж байгаа нутаг нэгтнүүдээ Элчин сайдын яамныхан л элэг нэгтэй хандах учиртай. Тиймээс Р.Жигжид маш эгзэгтэй үед Наран Улсад Элчин сайдаар ажиллаж байна. Дипломат байгууллагынхан дунд ч тэрбээр үүнээс хойш “Цунами Жигжид” гэсэн хочтой болох биз ээ. Гэхдээ ард нь хүндлэл дагалдаж байгаа нь гарцаагүй.

Эх сурвалж: Улс төрийн тойм сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж