БНАСАУ-д баавгай ичээнээсээ гарч, гашуудсан гэнэ

Хуучирсан мэдээ: 2012.01.11-нд нийтлэгдсэн

БНАСАУ-д баавгай ичээнээсээ гарч, гашуудсан гэнэ

Шаазгайнуудын дараа хэдэн баавгай ичээнээсээ гаран Кимийн үхэлд гашуудан бархирч байсан гэж Хойд Солонгосын хэвлэлд бичсэн байна. “2011 оны арванхоёрдугаар сарын 19-ний 17.30 цагийн орчим хэдэн зуун шаазгай Мангёндэ-гуёк районы Чангдок сургуулийн байрны өмнөх Ким Ир Сений хөшөөний дээгүүр эргэлдэн түүнд гашуу мэдээ дуулгахаар ирсэн мэт тогшиж байлаа” хэмээн Цахилгаан мэдээний төв агентлаг нь мэдээлсэн байлаа. Агентлаг өнгөрсөн долоо хоногт ичээнээсээ гарсан эм баавгай бамбарууш нарынхаа хамт замын хажууд зогсоод бархиран гашуудлаа” гэж дамжуулжээ.

Кимийг оршуулсан өдөр “газар дэлхий, ус мөрөн, мод бургас цэрэг ард түмний гашуун уйлалдааны дуутай авцалдан чичрэн хөдөлж байлаа” гэж Хойд Солонгосын хэвлэлээр бичсэн байна.

Хойд Солонгосын эрх баригчид талийгаач лидерүүдийнхээ ойгоор хоригдлуудад өршөөл үзүүлэхээр амласан байна. Тэд хоёрдугаар сард Ким Чен Ирийн 70 насны ой, дөрөвдүгээр сард Ким Ир Сенийн төрсний 100 жилийн ойг тэмдэглэх юм.

Ш.Мягмар

Эх сурвалж: "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж